Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Процент
Өгөгдсөн тоог $25\%$-аа ихэсгэсэн. Гарсан тоог хэдэн хувиар багасгахад өгөгдсөн тоо гарах вэ?
A. $25\%$
B. $20\%$
C. $40\%$
D. $30\%$
E. $15\%$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 58.93%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $n$ тоог $a$ хувиар ихэсгэхэд $\Big(1+\dfrac{a}{100}\Big)\cdot n$ болно. Харин $b$ хувиар багасгахад $\Big(1-\dfrac{b}{100}\Big)\cdot n$ болно.
Бодолт: $x$ хувиар багасгахад өгөгдсөн тоо гарсан гэе. Тэгвэл
$$\Big(1-\dfrac{x}{100}\Big)\Big(1+\dfrac{25}{100}\Big)\cdot n=n$$
болно. Иймд $1-\dfrac{x}{100}=\dfrac{1}{1.25}=0.8\Rightarrow x=20$ байна.