Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Магадлал

Хөх бэхтэй 5, улаан бэхтэй 3 үзэгнээс таамгаар 2-ыг авахад хоёулаа хөх байх магадлал $\dfrac{\fbox{a}}{\fbox{bc}}$, хоёулаа улаан байх магадлал $\dfrac{\fbox{d}}{\fbox{ef}}$, хөх улаан хоёр байх магадлал $\dfrac{\fbox{gh}}{\fbox{ef}}$, ижил өнгөтэй байх магадлал $\dfrac{\fbox{ij}}{\fbox{ef}}$ байна.

abc = 514
def = 328
gh = 15
ij = 13

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 64.45%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Нийт боломжит хувилбарын тоо $C_{5+3}^2=28$ байна. Хоёулаа хөх, хоёулаа улаан, хөх ба улаан байх боломжийн тоо тус бүр хэд байх вэ?
Бодолт: Хоёулаа хөх байх $C_5^2=10$, хоёулаа улаан байх $C_3^2=3$ боломж хөх ба улаан байх $5\cdot 3=15$ боломж байна. Иймд хоёр хөх байх магадлал $\dfrac{10}{28}=\dfrac{5}{14}$; хоёулаа хөх байх магадлал $\dfrac{3}{28}$; хөх ба улаан байх магадлал $\dfrac{15}{28}$; ижил өнгөтэй байх магадлал $1-\dfrac{15}{28}=\dfrac{13}{28}$ байна.

Сорилго

2016-03-28  2020-12-05 сорил  Сонгодог магадлал 

Түлхүүр үгс