Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Эйлер-Веннийн диаграмм
Ангийн 32 хүүхдүүдийн 24 нь математикийн, 20 нь англи хэлний, 16 нь математик ба англи хэлний ЭЕШ өгнө. Энэ 2 шалгалтын алийг ч өгөхгүй сурагчид нийт хэд байгаа вэ?
A.$4$ B.$6$ C.$8$ D.$10$ E.$16$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:57.69%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$A$, $B$ олонлогийн хувьд $$|A\cup B|=|A|+|B|-|A\cap B|$$ байдаг.
Үүнийг дараах (Эйлер-Веннийн) диаграммаар харвал эвтэйхэн байдаг.


Бодолт:$A$ нь математикийн шалгалт өгөх сурагчдын олонлог, $B$ нь англи хэлний шалгалт өгөх сурагчдын олонлог гэвэл математик ба англи хэлний шалгалт өгөх сурагчдын олонлог нь $A\cap B$, энэ шалгалтын ядаж нэгийг нь өгөх сурагчдын олонлог нь $A\cup B$ байна. Иймд $$|A\cup B|=24+20-16=28$$ байна. Нийт сурагчдын тооноос шалгалт өгөх сурагчдын тоог хасвал шалгалт өгөхгүй сурагчдын тоо гарах тул $32-28=4$ байна.