Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Орлуулгын арга

$8x^6+7x^3-1=0$ тэгшитгэлийн шийд аль нь вэ?

A.бодож болохгүй   B.$\{1;-\frac12\}$   C.$\{-1;-\frac12\}$   D.$\{-1;\frac12;\frac14\}$   E.$\{-1;\frac12\}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:37.21%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$t=x^3$ орлуулга ашигла.
Бодолт:$t=x^3$ гэвэл $8t^2+7t-1=0$ тул $$t_{1,2}=\dfrac{-7\pm\sqrt{7^2-4\cdot 8\cdot (-1)}}{2\cdot 8}=\dfrac{-7\pm 9}{16}$$ байна. Иймд $x^3=\dfrac{-7+9}{16}=\dfrac18\Rightarrow x=\dfrac12$ эсвэл $x^3=\dfrac{-7-9}{16}=-1\Rightarrow x=-1$ байна.

Сорилго

2016-04-10  Алгебрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш 3  Квадрат тэгшитгэлд шилждэг тэгшитгэл  алгебр  алгебр 

Түлхүүр үгс