Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Ромбын өнцөг

Ромбын диагоналиудын үржвэр нь талын квадратаас $\sqrt2$ дахин их бол өнцгүүд нь аль вэ?

A.$15^\circ,\ 165^\circ$   B.$30^\circ,\ 150^\circ$   C.$45^\circ,\ 135^\circ$   D.$60^\circ,\ 120^\circ$   E.$75^\circ,\ 105^\circ$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:35.71%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Орой дахь өнцгийг $\alpha$, талын урт нь $a$ ба диагоналиуд $e$, $f$ гэвэл $\dfrac{e}{2}=a\cos\dfrac{\alpha}{2}$, $\dfrac{f}{2}=a\sin\dfrac{\alpha}{2}$ байна.
Бодолт:$ef=\sqrt2 a^2\Rightarrow 4a^2\sin\dfrac{\alpha}{2}\cos\dfrac{\alpha}{2}=\sqrt{2}a^2$ ба $2\sin\dfrac{\alpha}{2}\cos\dfrac{\alpha}{2}=\sin\alpha$ тул $\sin\alpha=\dfrac{\sqrt2}{2}$ байна. Иймд $\alpha=45^\circ,\ 135^\circ$ байна.

Сорилго

Онлайн сорилго Б  hw-56-2016-06-15  геометрийн бодлого 

Түлхүүр үгс