Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Ажилчдын тоо

Хоёр бригад нэг ижил ажлыг тус тусдаа хийхэд II бригад нь I бригадаас 1 цагаар илүү ажиллажээ. Хэрэв I бригад нь 3 хүнээр илүү байсан бол ажлаа 2 цагийн өмнө дуусгах байв. Ажилчдын хөдөлмөрийн бүтээмж нь ижил бол I бригад хэдэн ажилчинтай байсан бэ?

A.$7$   B.$9$   C.$11$   D.$13$   E.$15$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:38.57%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$t$ - уг ажлыг нэг хүн ганцаараа хийхэд зарцуулагдах хугацаа, $n$ нь I бригадын ажилчдын тоо, $m$ нь II бригадын ажилчдын тоо гээд тэгшитгэл зохио. $m$, $n$-ийн хамаарлыг олж бүхэл тоонууд болохыг нь ашиглан бод.
Бодолт:$\dfrac{t}{m}-\dfrac{t}{n}=1\Rightarrow t=\dfrac{mn}{n-m}$, $\dfrac{t}{n}-\dfrac{t}{n+3}=2\Rightarrow t=\dfrac{2n(n+3)}{3}$ тул $$\dfrac{mn}{n-m}=\dfrac{2n(n+3)}{3}\Leftrightarrow 3m=(2n+6)(n-m)\Leftrightarrow$$ $$m=\dfrac{(2n+6)n}{2n+9}=n-1-\dfrac{n-9}{2n+9}$$ $m$ бүхэл ба $|n-9|<2n+9$ тул $n-9=0\Rightarrow n=9$ байна.

Сорилго

Онлайн сорилго Б  2020-03 sar  математик109  2020-03-23  2020-04-24 сорил  2020-05-01 soril 

Түлхүүр үгс