Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тоглолтын тоо

Сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 20 баг оролцов. Хэрвээ баг бүр 10 өдрийн турш өдөр бүр 1, 1 тоглолт хийсэн бол нийт хэдэн тоглолт гарсан бэ?

A.$10$   B.$20$   C.$50$   D.$100$   E.$200$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:42.86%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Баг бүрийн тоглолтын тоог нэмэхэд нийт тоглолтын тооноос 2 дахин их байна.
Бодолт:Багуудын тоглолтын тоог нэмбэл $20\cdot 10=200$ болно. Тоглолт бүрт 2 баг оролцох тул нийт тоглолтын тоо нь үүний хагас буюу $\dfrac{200}{2}=100$ байна.

Сорилго

Онлайн сорилго Б  hw-56-2016-06-15  Үржвэрийн зарчим  TV nevtruuleg 

Түлхүүр үгс