Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Трапец

Трапецийн сууриуд $8$ ба $16$, хажуу талууд нь $6$, $10$ бол трапецийн өндөр $\fbox{a}$, дундаж шугам нь $\fbox{bc}$, талбай нь $\fbox{de}$ байна.

a =6
bc =12
de =72

Бодлогын төрөл:Нөхөх
Амжилтын хувь:56.67%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Их суурийн дундач цэгийг бага суурийн оройнуудтай холбоход үүсэх гурвалжнууд нь ямар гурвалжнууд байх вэ?
Бодолт:
Их суурийн дундач цэгийг бага суурийн оройнуудтай холбоход үүсэх 6, 8, 10 талтай гурвалжнууд үүсэх бөгөөд ийм гурвалжин нь тэгш өнцөгт гурвалжин тул трапецийн өндөр нь $6$ байна. Дундаж нь шугамын урт нь $\dfrac{8+16}{2}=12$ тул талбай нь $S=6\cdot 12=72$ байна.

Сорилго

2016-06-09  жилийн эцсийн шалгалт  2.28  2020-04-08 сорил 

Түлхүүр үгс