Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2016 C №5
Түрийвчинд 20000-тын дэвсгэрт 7ш, 10000-тын дэвсгэрт 5ш, 5000-тын дэвсгэрт 8ш байв. Таамгаар 1-дэвсгэрт сугалахад 20000-тын дэвсгэрт байх магадлалыг олоорой!
A. $\dfrac13$
B. $\dfrac4{15}$
C. $\dfrac7{194}$
D. $\dfrac6{15}$
E. $\dfrac7{20}$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 62.55%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Бүх дэвсгэрт ижил боломжтойгоор сугалагдана гэж үзээд магадлалын сонгодог тодорхойлолт ашиглана бод.
Бодолт: Нийт дэвсгэртийн тоо $7+5+8=20$ ба үүнээс 20000-тын дэвсгэрт 7ш тул сугалсан дэвсгэрт 20000-тын дэвсгэрт байх магадлал нь $\dfrac{7}{20}$ байна.