Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2016 C №21
Гурилын үнэ $12\%$ нэмэгдсэний дараа $11\%$ хямдарсан бол үнэ нь анхныхаасаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?
A. $0.32\%$-иар буурсан
B. $1\%$-иар өссөн
C. өөрчлөгдөөгүй
D. $0.32\%$-иар өссөн
E. $0.68\%$-иар өссөн
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 52.22%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Үнэ $a\%$ хувь нэмэгдэхэд байгаа үнэ нь $1+\dfrac{a}{100}$ дахин үржигдэх ба $b\%$ хувь буурахад байгаа үнэ нь $1-\dfrac{b}{100}$ дахин үржигдэнэ (1-ээс бага тоогоор үржих тул буурна).
Бодолт: Анхны үнийг $n$ гэвэл шинэ үнэ нь
$$n\cdot\Big(1+\dfrac{12}{100}\Big)\cdot\Big(1-\dfrac{11}{100}\Big)=n\cdot 1.12\cdot 0.89=$$
$$=n\cdot 0.9968=n\cdot(1-0.0032)=n\cdot\Big(1-\dfrac{0.32}{100}\Big)$$
тул $0.32\%$-иар буурчээ.