Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 C №27

$y=0$ шулуун ба $y=2x^2-2$ муруйгаар хязгаарлагдсан дүрсийн талбайг олоорой!

A.$4$   B.$1$   C.$2$   D.$\dfrac{8}{3}$   E.$3$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:36.78%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$x\in[\alpha,\beta]$ мужид $f(x)\ge g(x)$ бол $f(x)$ ба $g(x)$ функцийн график ба $x=\alpha$, $x=\beta$ шулуунуудаар зааглагдсан дүрсийн талбай нь: $$\int_{\alpha}^{\beta}[f(x)-g(x)]\,\mathrm{d}x$$ байна.
Бодолт:$$S=\int_{-1}^1(2-2x^2)\,\mathrm{d}x=(2x-\frac23x^3)\bigg|_{-1}^{1}=\dfrac{8}{3}$$

Сорилго

ЭЕШ 2016 C  Математик интеграл  integral 

Түлхүүр үгс