Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2016 D №21
Махны үнэ $15\%$ нэмэгдсэний дараа $16\%$ хямдарсан бол үнэ нь анхныхаасаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?
A.$1\%$-иар буурсан B.$1\%$-иар өссөн C.$3.6\%$-иар буурсан D.$3.4\%$-иар буурсан E.$2.4\%$-иар буурсан
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:37.13%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Үнэ $a\%$ хувь нэмэгдэхэд байгаа үнэ нь $1+\dfrac{a}{100}$ дахин үржигдэх ба $b\%$ хувь буурахад байгаа үнэ нь $1-\dfrac{b}{100}$ дахин үржигдэнэ (1-ээс бага тоогоор үржих тул буурна).
Бодолт:Анхны үнийг $n$ гэвэл шинэ үнэ нь
$$n\cdot\Big(1+\dfrac{15}{100}\Big)\cdot\Big(1-\dfrac{16}{100}\Big)=n\cdot 1.15\cdot 0.84=$$
$$=n\cdot 0.966=n\cdot(1-0.034)=n\cdot\Big(1-\dfrac{3.4}{100}\Big)$$
тул $3.4\%$-иар буурчээ.