Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 A №16

A хотоос B хот хүртэл 4 өөр замаар, B хотоос C хот хүртэл 5 өөр замаар явдаг бол A хотоос гарч, B хотоор дайран C хотод хүрээд буцаж B хотоор дайран A хотод ирж болох бүх замын тоог ол.

A. $20$   B. $40$   C. $400$   D. $18$   E. $81$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 42.28%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $AB$ нь $A$, $B$ хотуудын хоорондох замуудын олонлог, $BC$ нь $B$, $C$ хотуудын хоорондох замуудын олонлог бол бидний олон замуудыг $a,d\in AB$, $b,c\in BC$ гээд $$(a,b,c,d)\in AB\times BC\times BC\times AB$$ дөрөвтүүдээр бичиж болно.
Бодолт: $$(a,b,c,d)\in AB\times BC\times BC\times AB$$ байх дөрөвтүүдийн тоо нь декарт үржвэрийн чадал ба $$|AB\times BC\times BC\times AB|=|AB|\cdot|BC|\cdot|BC|\cdot|AB|$$ тул нийт замын тоо нь $4\cdot 5\cdot 5\cdot 4=400$ байна.

Сорилго

ЭЕШ 2016 A  2016-12-08  ЭЕШ-2016 A alias  Үржвэрийн зарчим 

Түлхүүр үгс