Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 A №17

$\left(\dfrac13\right)^{-x^2+x+3}<27$ тэнцэтгэл бишийн шийдийг ол.

A.$(-\infty;-2)\cup(3;\infty)$   B.$(-3;2)$   C.$(-1;6)$   D.$(-2;3)$   E.$[-2;3]$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:34.52%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$\left(\dfrac{1}{3}\right)^x=3^{-x}$ болохыг ашигла. Мөн $3>1$ тул $$3^{x_1}<3^{x_2}\Leftrightarrow x_1< x_2$$ байна.
Бодолт:$$\left(\dfrac13\right)^{-x^2+x+3}<27\Leftrightarrow 3^{x^2-x-3}<3^3\Leftrightarrow$$ $$x^2-x-3<3\Leftrightarrow x^2-x-6=(x+2)(x-3)<0$$ тул $x\in (-2;3)$ байна.

Сорилго

ЭЕШ 2016 A  ЭЕШ-2016 A alias  математик111  алгебр  алгебр  holimog 12 hongon 

Түлхүүр үгс