Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 A №31

$f(x)=2^{5x-3}-28$ функцийн хувьд $f^{-1}(100)$ хэдтэй тэнцүү вэ?

A. $7$   B. $\dfrac12$   C. $2$   D. $\dfrac{1}{2^{497}-28}$   E. $\dfrac{1}{7}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 33.57%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Хэрвээ $f(x)$ ба $g(x)$ фунцүүд нь харилцан урвуу функцүүд бол урвуу функцийн тодорхойлолт ёсоор $$f(g(x))=g(f(x))=x$$ байдаг.

$y=f(x)$ функцийн урвуу функцийг олохдоо $x=f(y)$ илэрхийллээс $y$-г $x$-ээр илэрхийлж олдог.
Бодолт: $$f(f^{-1}(100))=100\Leftrightarrow 2^{5f^{-1}(100)-3}-28=100\Leftrightarrow$$ $$2^{5f^{-1}(100)-3}=128=2^{7}\Leftrightarrow 5f^{-1}(100)-3=7\Leftrightarrow f^{-1}(100)=2$$

Сорилго

ЭЕШ 2016 A  ЭЕШ-2016 A alias  бие даалт 4  Функц  Функц 

Түлхүүр үгс