Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 A №35

4см ба 1см радиустай 2 тойрог гадаад байдлаар шүргэлцжээ. Тэдгээрийн шүргэлтийн цэгийг дайрахгүй ерөнхий шүргэгч шулууны шүргэлтийн цэгүүд болон уг тойргийн төвүүд дээр оройтой 4-н өнцөгтийн талбайг олоорой.

A.$12.5$   B.$7.5$   C.$10$   D.$5$   E.$15$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:23.66%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:
$O_1O_2=4+1=5$, $h=O_1D$, $O_2D=4-1=3$ болохыг ашиглан бод.
Бодолт:Пифагорын теоремоор: $$h^2=O_1O_2^2-O_2D^2=5^2-3^2=4^2$$ тул $h=4$ байна. Иймд трапецийн талбай нь $$S=\dfrac{4+1}{2}\cdot 4=10$$ байна.

Сорилго

ЭЕШ 2016 A  2016-08-15  ЭЕШ-2016 A alias  сорил-5  ТОЙРОГ БА ОЛОН ӨНЦӨГТ 

Түлхүүр үгс