Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2016 A №36
Огтлогдсон зөв гурвалжин пирамидын дээд суурийн тал 3см, доод суурийн тал 7см урттай ба хажуу ирмэг суурийн хавтгайтай 60∘ өнцөг үүсгэдэг бол уг огтлогдсон пирамидын эзлэхүүнийг олоорой.

A. 79√3
B. 77√3
C. 27√3
D. 9√3
E. 18√3
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 19.22%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Огтлогдсон пирамидын эзлэхүүн:
V=13⋅H⋅(S1+√S1S2+S2)
a талтай зөв гурвалжны талбай: S=√3a24
a талтай зөв гурвалжны оройгоос төв хүртэлх зай: d=a2cos30∘=√3a3
a талтай зөв гурвалжны талбай: S=√3a24
a талтай зөв гурвалжны оройгоос төв хүртэлх зай: d=a2cos30∘=√3a3
Бодолт:
7 талтай зөв гурвалжны оройгоос төв хүртэлх зай AG=√3⋅73=7√33 ба энэ гурвалжнаар сууриа хийсэн хажуу ирмэг нь суурьтай 60∘ өнцөг үүсгэх пирамидын өндөр нь
HG=7√33⋅tg60∘=7√33⋅√3=7
3 талтай зөв гурвалжны оройгоос төв хүртэлх зай √3⋅33=√3 ба энэ гурвалжнаар сууриа хийсэн хажуу ирмэг нь суурьтай 60∘ өнцөг үүсгэх пирамидын өндөр нь
HG1=√3⋅tg60∘=√3⋅√3=3
Иймд огтлогдсон пирамидын өндөр нь HH1=7−3=4 байна.
Сууриудын талбай нь S1=√3⋅324=9√34, S2=√3⋅724=49√34 тул эзлэхүүн нь V=13⋅4⋅(9√34+√9√34⋅49√34+49√34)=79√3

Сууриудын талбай нь S1=√3⋅324=9√34, S2=√3⋅724=49√34 тул эзлэхүүн нь V=13⋅4⋅(9√34+√9√34⋅49√34+49√34)=79√3