Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Математик дундаж
Шоог 2000 удаа орхив. Тусах нүднүүдийн нийлбэрийн математик дунджийг ол.
abcd = 7000
Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 48.15%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Санамсаргүй хувьсагчуудын нийлбэрийн математик дундаж нь тэдгээрийн математик дунджуудын нийлбэр байдаг.
Бодолт: Шоог нэг удаа хаяхад тусах нүдний математик дундаж нь
$$1\cdot\dfrac16+2\cdot\dfrac16+3\cdot\dfrac16+4\cdot\dfrac16+5\cdot\dfrac16+6\cdot\dfrac16=3.5$$
байна. Шоог $k$-р удаа орхиход тусах нүдний тоог $X_k$ гэвэл математик дунджийн чанараар
$$E(X_1+X_2+\dots+X_{2000})=E(X_1)+E(X_2)+\dots+E(X_{2000})$$
байна. $E(X_k)=3.5$ тул бидний олох тоо нь $2000\cdot 3.5=7000$ байна.