Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Стандарт хазайлт

$X$ дискрет санамсаргүй хувьсагч нь

$X$ $0$ $1$ $2$ $\Sigma$
$P$ $0.3$ $0.5$ $0.2$ $1$
тархалтын хуультай байв. $X$ санамсаргүй хувьсагчийн стандарт хазайлтыг ол.

A.$0$   B.$0.1$   C.$0.5$   D.$0.7$   E.$1$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:47.95%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Тодорхойлолт ёсоор $X$ санамсаргүй хувьсагчийн дисперс нь $$Var(X)=E\big[X-E(X)\big]^2=E(X^2)-E^2(X)$$ ба стандарт хазайлт нь түүний арифметик квадрат язгуур буюу $$\sigma(X)=\sqrt{Var(X)}$$ байна.
Бодолт:$$E(X)=0\cdot 0.3+1\cdot 0.5+2\cdot 0.2=0.9$$ ба $$E(X^2)=0^2\cdot 0.3+1^2\cdot 0.5+2^2\cdot 0.2=1.3$$ тул дисперс нь $$Var(X)=1.3-0.9^2=1.3-0.81=0.49$$ байна. Иймд стандарт хазайлт нь $$\sigma(X)=\sqrt{0.49}=0.7$$ байна.

Сорилго

2016-12-29  Магадлал, Статистик 1  2020-02-07 сорил  2020-02-07 сорил тестийн хуулбар  Тест 12 в 03.09  2020-03-12 сорил  12 в Статистик  ЭЕШ сорил 1  эеш -2019 хувилбар  2020-12-11  Статистик  Магадлал, статистик  Магадлал статистик  Магадлал, Статистик 1 тестийн хуулбар  Математик статистик  13.1. Магадлал, Статистик 

Түлхүүр үгс