Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2016 B №4
Аливаа параллелограммын хувьд дараах өгүүлбэрүүдийн аль нь биелэхгүй вэ?
A.Хөрш өнцгүүдийн нийлбэр $180^\circ$ B.Дотоод өнцгүүдийн нийлбэр $360^\circ$ C.Эсрэг талууд нь хос хосоороо параллель D.Эсрэг өнцгүүд нь тэнцүү E.Диагоналиуд нь харилцан перпендикуляр
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:45.90%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Дурын параллелограмм зурж үзээд аль нь биелэхгүйг ажигла.
Бодолт:Зөвхөн ромбо болдог параллелограммын хувьд диагоналиуд нь харилцан перпендикуляр байдаг. Иймд сүүлийн сонголт зөв байна (Дурын ромбо биш параллелограмм зурж үзээд үнэмшиж болно).