Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 B №13

$\sqrt{x}=x-6$ тэгшитгэлийн шийд аль нь вэ?

A.$-4;9$   B.$-4$   C.$4$   D.$9$   E.$4;9$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:51.02%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$\sqrt{x}=x-6\ge0$ байхыг анхаар. Иррационал тэгшитгэлийг бодоод хариуг шалгаж үзэж байх шаардлагатай.
Бодолт:$\sqrt{x}=x-6\Rightarrow x=(x-6)^2$ тул $x^2-13x+36=0$ болно. Эндээс $x=4$, $x=9$ гэсэн шийдүүд гарах бөгөөд $x=4$ үед $x-6<0$ тул шийд болохгүй. Харин $x=9$ үед $\sqrt{9}=9-6$ тул шийд болно.

Сорилго

ЭЕШ 2016 B  алгебр  алгебр 

Түлхүүр үгс