Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 B №16

A хотоос B хот хүртэл 5 өөр замаар, B хотоос C хот хүртэл 6 өөр замаар явдаг бол A хотоос гарч, B хотоор дайран C хотод хүрээд буцаж B хотоор дайран A хотод ирж болох бүх замын тоог ол.

A.$60$   B.$900$   C.$22$   D.$121$   E.$30$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:36.36%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$AB$ нь $A$, $B$ хотуудын хоорондох замуудын олонлог, $BC$ нь $B$, $C$ хотуудын хоорондох замуудын олонлог бол бидний олон замуудыг $a,d\in AB$, $b,c\in BC$ гээд $$(a,b,c,d)\in AB\times BC\times BC\times AB$$ дөрөвтүүдээр бичиж болно.
Бодолт:$$(a,b,c,d)\in AB\times BC\times BC\times AB$$ байх дөрөвтүүдийн тоо нь декарт үржвэрийн чадал ба $$|AB\times BC\times BC\times AB|=|AB|\cdot|BC|\cdot|BC|\cdot|AB|$$ тул нийт замын тоо нь $5\cdot 6\cdot 6\cdot 5=900$ байна.

Сорилго

ЭЕШ 2016 B  Комбинаторик  Үржвэрийн зарчим 

Түлхүүр үгс