Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 B №21

Гурилын үнэ $14\%$ нэмэгдсэний дараа $13\%$ хямдарсан бол үнэ нь анхныхаасаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

A.$1\%$-иар буурсан   B.$1\%$-иар өссөн   C.$0.82\%$-иар буурсан   D.$0.18\%$-иар буурсан   E.$0.82\%$-иар өссөн  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:26.19%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Үнэ $a\%$ хувь нэмэгдэхэд байгаа үнэ нь $1+\dfrac{a}{100}$ дахин үржигдэх ба $b\%$ хувь буурахад байгаа үнэ нь $1-\dfrac{b}{100}$ дахин үржигдэнэ (1-ээс бага тоогоор үржих тул буурна).
Бодолт:Анхны үнийг $n$ гэвэл шинэ үнэ нь $$n\cdot\Big(1+\dfrac{14}{100}\Big)\cdot\Big(1-\dfrac{13}{100}\Big)=n\cdot 1.14\cdot 0.87=$$ $$=n\cdot 0.9918=n\cdot(1-0.0082)=n\cdot\Big(1-\dfrac{0.82}{100}\Big)$$ тул $0.82\%$-иар буурчээ.

Сорилго

ЭЕШ 2016 B  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс