Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 B №35

4см ба 9см радиустай 2 тойрог гадаад байдлаар шүргэлцжээ. Тэдгээрийн шүргэлтийн цэгийг дайрахгүй ерөнхий шүргэгч шулууны шүргэлтийн цэгүүд болон уг тойргийн төвүүд дээр оройтой 4-н өнцөгтийн талбайг олоорой.

A. $72.5$   B. $78$   C. $80$   D. $65$   E. $91$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 52.17%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
$O_1O_2=4+9=13$, $h=O_1D$, $O_2D=9-4=5$ болохыг ашиглан бод.
Бодолт: Пифагорын теоремоор: $$h^2=O_1O_2^2-O_2D^2=13^2-5^2=12^2$$ тул $h=12$ байна. Иймд трапецийн талбай нь $$S=\dfrac{4+9}{2}\cdot 12=78$$ байна.

Сорилго

ЭЕШ 2016 B  2017-01-09  ЭЕШ сорил-1 

Түлхүүр үгс