Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Иррационал тэгшитгэл
√x=x−2 тэгшитгэлийн шийд аль нь вэ?
A. −1;4
B. −1
C. 1
D. 1;4
E. 4
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 39.47%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: √x=x−2≥0 байхыг анхаар. Иррационал тэгшитгэлийг бодоод хариуг шалгаж үзэж байх шаардлагатай.
Бодолт: √x=x−2⇒x=(x−2)2 тул x2−5x+4=0 болно. Эндээс x=1, x=4 гэсэн шийдүүд гарах бөгөөд x=1 үед x−2<0 тул шийд болохгүй. Харин x=4 үед √4=4−2 тул шийд болно.