Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Хотуудын хооронд зорчих ялгаатай замын тоо
A хотоос B хот хүртэл 4 өөр замаар, B хотоос C хот хүртэл 5 өөр замаар явдаг бол A хотоос гарч, B хотоор дайран C хотод хүрээд буцаж B хотоор дайран A хотод ирж болох бүх замын тоог ол.
A.$20$ B.$40$ C.$400$ D.$18$ E.$81$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:65.38%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$AB$ нь $A$, $B$ хотуудын хоорондох замуудын олонлог, $BC$ нь $B$, $C$ хотуудын хоорондох замуудын олонлог бол бидний олон замуудыг $a,d\in AB$, $b,c\in BC$ гээд $$(a,b,c,d)\in AB\times BC\times BC\times AB$$
дөрөвтүүдээр бичиж болно.
Бодолт:$$(a,b,c,d)\in AB\times BC\times BC\times AB$$
байх дөрөвтүүдийн тоо нь декарт үржвэрийн чадал ба
$$|AB\times BC\times BC\times AB|=|AB|\cdot|BC|\cdot|BC|\cdot|AB|$$
тул нийт замын тоо нь $4\cdot 5\cdot 5\cdot 4=400$ байна.