Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Үнийн өөрчлөлт

Гурилын үнэ $15\%$ нэмэгдсэний дараа $14\%$ хямдарсан бол үнэ нь анхныхаасаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

A.$1\%$-иар буурсан   B.$1\%$-иар өссөн   C.өөрчлөгдөөгүй   D.$1.1\%$-иар буурсан   E.$1.1\%$-иар өссөн  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:54.17%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Үнэ $a\%$ хувь нэмэгдэхэд байгаа үнэ нь $1+\dfrac{a}{100}$ дахин үржигдэх ба $b\%$ хувь буурахад байгаа үнэ нь $1-\dfrac{b}{100}$ дахин үржигдэнэ (1-ээс бага тоогоор үржих тул буурна).
Бодолт:Анхны үнийг $n$ гэвэл шинэ үнэ нь $$n\cdot\Big(1+\dfrac{15}{100}\Big)\cdot\Big(1-\dfrac{14}{100}\Big)=n\cdot 1.15\cdot 0.86=$$ $$=n\cdot 0.989=n\cdot(1-0.011)=n\cdot\Big(1-\dfrac{1.1}{100}\Big)$$ тул $1.1\%$-иар буурчээ.

Сорилго

ЭЕШ 2016 A-copy-1483986947  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс