Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Трапецийн талбай
4см ба 1см радиустай 2 тойрог гадаад байдлаар шүргэлцжээ. Тэдгээрийн шүргэлтийн цэгийг дайрахгүй ерөнхий шүргэгч шулууны шүргэлтийн цэгүүд болон уг тойргийн төвүүд дээр оройтой 4-н өнцөгтийн талбайг олоорой.

A.$12.5$ B.$7.5$ C.$10$ D.$5$ E.$15$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:23.81%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:
$O_1O_2=4+1=5$, $h=O_1D$, $O_2D=4-1=3$ болохыг ашиглан бод.

Бодолт:Пифагорын теоремоор:
$$h^2=O_1O_2^2-O_2D^2=5^2-3^2=4^2$$
тул $h=4$ байна. Иймд трапецийн талбай нь $$S=\dfrac{4+1}{2}\cdot 4=10$$
байна.