Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Цифрүүдийнх нь нийлбэр 21-тэй тэнцүү тоонууд

Цифрүүдийн нийлбэр нь 21 байх хэчнээн 4 оронтой тоо байгаа вэ?


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Дөрвөн оронтой тоогоо $\overline{abcd}$ гэвэл $a\neq 0$ байна. $a+b=k$ байх $(a,b)$ хосын тоо ба $c+d=21-k$ байх хосын тоог ол.
Бодолт:
$a+b$ 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
$n_1$ 3 4 5 6 7 8 9 9 8 7 6 5 4 3 2 1
$c+d$ 18 17 16 15 14 13 12 11 10 9 8 7 6 5 4 3
$n_2$ 1 2 3 4 5 6 7 8 9 10 9 8 7 6 5 4
$n_1\cdot n_2$ 3 8 15 24 35 48 63 72 72 70 54 40 28 18 10 4
тул олох тоо маань $$3+8+15+24+35+48+63+72+72+70+54+40+28+18+10+4=564$$ байна.

Сорилго

hw-81-2017-05-25 

Түлхүүр үгс