Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Үржвэрийн дүрэм
5 хүнээс дарга, туслах гэсэн 2 хүнийг хэчнээн янзаар сонгож болох вэ?
A.$10$ B.$5$ C.$8$ D.$3$ E.$20$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:37.31%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Эхлээд даргаа, дараа нь туслахыг нь сонгоход тус бүр хэдэн боломж байх вэ?
Бодолт:Даргаар 5 хүн сонгож болох бөгөөд тухай бүрд нь туслахыг нь үлдэх 4 хүнээс 4 янзаар сонгож болно. Иймд нийт $5\cdot 4=20$ боломж байна.
Сорилго
2017-01-12 Сорилго 2019 №2А комбинаторик 4 11-р анги сорил 2-1 Комбинаторик КОМБИНАТОРИК Үржвэрийн зарчим 9-р анги, ТТШ-1.