Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Арифметик прогресс
Арифметик прогрессийн 52-р гишүүн 17, 62-р гишүүн 19-тэй тэнцүү бол 2017 дугаар гишүүнийг ол.
A. $410$
B. $411$
C. $412$
D. $413$
E. $414$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 80.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $a_n-a_k=(n-k)d$ ашигла.
Бодолт: $a_{62}-a_{52}=19-17=2=10\cdot d$ тул $d=0.2$ байна. Түүнчлэн
$$a_{2017}-a_{52}=1965 d=1965\cdot 0.2$$
тул
$$a_{2017}=17+393=410$$