Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Тэгш нийлбэрийн магадлал
1,2,…,40 тоонуудаас санамсаргүйгээр хоёрыг сонгов. Сонгосон тоонуудын нийлбэр нь тэгш байх магадлалыг ол.
A. A220C240
B. A220A240
C. C220C240
D. C220A240
E. 12
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 20.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Магадлалын сонгодог тодорхойлолт ашигла.
Бодолт: Нийт 2 тоо сонгох боломжийн тоо C240. Нийлбэр нь тэгш байхын тулд хоёр тоо хоёулаа тэгш юмуу, хоёулаа сондгой байна. Хоёр тэгш тоо байх боломжийн тоо C220 ба хоёр сондгой байх боломжийн тоо нь мөн адил C220 тул тэгш байх боломжийн тоо нь 2C220=A220 байна. Бүх боломжууд ижил боломжтой гэвэл сонгогдсон хоёр тооны нийлбэр тэгш байх магадлал
A220C240
байна.