Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Гурвалжны тэнцэтгэл биш

Гурвалжны хоёр талын урт нь 5 ба 8 нэгж байв. Доорх тоонуудын аль нь гурвалжны гурав дахь тал болж чадах вэ?

A.$1$   B.$3$   C.$12$   D.$13$   E.$17$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:50.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$a$, $b$, $c$ гурван эерэг тоо гурвалжны талууд болохын тулд гурвалжны тэнцэтгэл бишийг хангана: $$a+b>c,\ b+c>a,\ c+a>b$$ Үүнийг өөрөөр бага талуудын уртын нийлбэр их талын уртаас их гэж томьёолж болно.
Бодолт:$5+8>12$ тул $12$ нь гурвалжны 3 дахь тал болж чадна.

Сорилго

Сорилго №1А  ЭЕШ сорилго №20А  ГУРВАЛЖИН 

Түлхүүр үгс