Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Арифметик прогресс
Арифметик прогрессийн 32-р гишүүн 13, 67-р гишүүн 20-тэй тэнцүү бол 2017 дугаар гишүүнийг ол.
A. $406$
B. $407$
C. $408$
D. $409$
E. $410$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 60.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $a_n-a_k=(n-k)d$ ашигла.
Бодолт: $a_{67}-a_{32}=20-13=7=35\cdot d$ тул $d=0.2$ байна. Түүнчлэн
$$a_{2017}-a_{32}=1985 d=1985\cdot 0.2$$
тул
$$a_{2017}=13+397=410$$