Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хуваагчдын тоо

$240$ хэчнээн натурал тоон хуваагчтай вэ?

A.$20$   B.$18$   C.$16$   D.$15$   E.$12$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:75.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Натурал тоо $n$ бүр анхны тоонуудын үржвэрт нэг утгатай задардаг. $n$ тооны анхны тоон задаргаа $$n=p_1^{\alpha_1}p_2^{\alpha_2}\dots p_s^{\alpha_s}$$ бол хуваагчдын тоо нь $$(\alpha_1+1)(\alpha_2+1)\dots(\alpha_s+1)$$ байдаг.
Бодолт:$240=2^4\cdot 3\cdot 5$ тул хуваагчдын тоо нь $$(4+1)(1+1)(1+1)=20$$ байна.

Сорилго

Сорилго №1Б  ЭЕШ сорилго №20Б  Үржвэрийн зарчим 

Түлхүүр үгс