Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Гурвалжны тэнцэтгэл биш
Гурвалжны хоёр талын урт нь 5 ба 8 нэгж байв. Доорх тоонуудын аль нь гурвалжны гурав дахь тал болж чадахгүй вэ?
A. 9
B. 10
C. 11
D. 12
E. 13
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 41.18%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: a, b, c гурван эерэг тоо гурвалжны талууд болохын тулд гурвалжны тэнцэтгэл бишийг хангана:
a+b>c, b+c>a, c+a>b
Үүнийг өөрөөр бага талуудын уртын нийлбэр их талын уртаас их гэж томьёолж болно.
Бодолт: 5+8<13 тул 13 нь гурвалжны 3 дахь тал болж чадахгүй.