Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

12 ба 20-ийн ядаж нэгд нь хуваагдах тоонууд

1000–аас бага 12-т хуваагддаг тоонуудын олонлогийг $A$, 20-д хуваагддаг тоонуудын олонлогийг $B$ гэе. $A\cup B$ (нэгдэл) олонлогт хэчнээн тоо байх вэ?

A.110   B.210   C.121   D.116   E.27  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:24.07%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$m$-тооноос хэтрэхгүй, $n$-д хуваагдах натурал тоонуудын тоо $\left[\dfrac{m}{n}\right]$ байдаг.

$a,b$-тоонуудад зэрэг хуваагдах тоонууд нь $\text{ХБЕХ}(a,b)=[a,b]$-д хуваагдах тоонууд байдаг.
Бодолт:$A$ нь 12-д хуваагдах 1000-аас бага тоонуудын олонлог, $B$ нь 20-д хуваагдах 1000-аас бага тоонуудын олонлог гэвэл \begin{align*} |A\cup B|&=|A|+|B|-|A\cap B|\\ &=\left[\frac{999}{12}\right]+\left[\frac{999}{20}\right]-\left[\frac{999}{[12,20]}\right]\\ &=83+49-16=116 \end{align*} байна. Энд 12 ба 20-д зэрэг хуваагдах тоонууд нь $[12,20]=60$ тоонд хуваагдах тоонууд болохыг ашиглав.

Сорилго

ЭЕШ математик №05, Б хувилбар  2020-05-06  комбинаторик 2  КОМБИНАТОРИК  Нийлбэрийн зарчим  Нийлбэрийн зарчим 

Түлхүүр үгс