Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бөмбөрцөг багтаасан цилиндр

Бөмбөрцөг багтаасан цилиндрийн эзлэхүүн $255$ бол багтсан бөмбөрцгийн эзлэхүүнийг ол.

A.222   B.170   C.248   D.252   E.192  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:11.11%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:
$R$ радиустай бөмбөрцгийн эзлэхүүн $$V_\textit{бөмбөрцөг}=\dfrac{4\pi R^3}{3},$$ уг бөмбөрцгийг багтаасан цилиндрийн эзлэхүүн $$V_\textit{цилиндр}=S_{\textit{суурь}}\cdot h=\pi R^2\cdot 2R=2\pi R^3$$ байна.
Бодолт:$$V_\textit{ц}=2\pi R^3=255\Rightarrow V_\textit{б}=\dfrac{4\pi R^3}{3}=\dfrac{2}{3}\cdot 255=170.$$

Сорилго

ЭЕШ математик №05, Б хувилбар  геометрийн бодлого 

Түлхүүр үгс