Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Уяатай ямааны бэлчээрийн талбай

Тулга ямаагаа 5 м урттай уяагаар $1\times 4$ м хэмжээтэй хашааны гадна нэг өнцгөөс уяжээ. Тэгвэл ямааны өвс идэж болох талбай ямар хэмжээтэй байх вэ?

A.$10\pi$   B.$20\pi$   C.$22\pi$   D.$23\pi$   E.$30\pi$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:40.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$R$ радиустай дугуйн талбай нь $\pi R^2$ байдаг
Бодолт:Ямааны идэж болох талбай $5$ радуистай дугуйн $\frac34$; $1$ ба $4$ радиустай дугуйнуудын тус бүр $\frac14$ хэсэг байна. Иймд $$\dfrac34\cdot 5^2\pi+\dfrac14(1^2+4^2)\pi=23\pi$$ байна.

Сорилго

ЭЕШ математик №05, Б хувилбар  Нумын урт, Сектор 

Түлхүүр үгс