Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Төсөөгийн коэффициент
Кубийн ирмэг бүрийг 4 дахин урт болгоход гадаргуугийн талбай хэд дахин ихсэх вэ?
A. 4
B. 6
C. 8
D. 10
E. 16
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 69.57%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Төсөөтэй дүрсүүдийн талбайн харьцаа нь төсөөгийн коэффициентийн квадраттай тэнцүү байдаг.
Бодолт: $a$ талбай кубийн нэг талсын талбай $a^2$ тул бүтэн гадаргуугийн талбай $6a^2$, харин $4a$ талтай кубийн хувьд бүтэн гадаргуугийн талбай нь $6\cdot(4a)^2=96a^2$ буюу 16 дахин их байна.