Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Шүргэгч шулуун

$f(x)=x^2-3x$ функцийн графикийн $x_0=1$ абсцисстай цэгт татсан шүргэгчийн тэгшитгэлийг ол.

A.$-x-1$   B.$2x-1$   C.$x$   D.$2x+1$   E.$x-1$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:36.51%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$f(x)$ функцийн графикийн $(x_0,f(x_0))$ цэгт татсан шүргэгчийн тэгшитгэл $$y-f(x_0)=f^\prime(x_0)(x-x_0)$$ байна.
Бодолт:$f^\prime(x)=2x-3$ тул $f(1)=1^2-3\cdot1=-2$, $f^{\prime}(1)=2\cdot1-3=-1$. Иймд $$y-(-2)=-1\cdot(x-1)$$ буюу $y=-x-1$ байна.

Сорилго

ЭЕШ математик №01, Б хувилбар  ЭЕШ математик №01, В хувилбар  Алгебр сэдвийн давтлага 2  coril  coril тестийн хуулбар  уламжлал  2020-11-21 сорил  Алгебр сэдвийн давтлага 2 тестийн хуулбар  Уламжлал  Уламжлал шүргэгч нормалын тэгшитгэл  Уламжлал  Уламжлал 11-р анги  Уламжлал 11-р анги тестийн хуулбар  Уламжлал хэрэглээ  Ulamjlal 2023-12-17  Ulamjlal hereglee  Ulamrlal 2025 

Түлхүүр үгс