Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №10
1, 2, 3 цифрүүдээр санамсаргүйгээр 2 оронтой тоо үүсгээд цифрүүдийнх нь нийлбэрийг тэмдэглэв. Энэ санамсаргүй хувьсагчийн математик дундаж хэдтэй тэнцүү вэ?
A.$1$ B.$2$ C.$3$ D.$4$ E.$5$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:53.55%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Санамсаргүй хувьсагчийн математик дундаж нь тухайн санамсаргүй хувьсагчийн авч болох бүх утгыг харгалзах магадлалаар нь үржүүлээд нэмэхэд гарна.
Бодолт:Нийт $3^2=9$ ширхэг тоо бий. Эдгээрээс нийлбэр нь 2 байдаг нь $11$; нийлбэр нь 3 байдаг нь $12$, $21$; нийлбэр нь 4 байдаг нь $13$, $22$, $31$; нийлбэр нь 5 байдаг нь $23$, $32$; нийлбэр нь 6 байдаг нь $33$ байна. Иймд эдгээр нь харгалзан $\dfrac19$, $\dfrac{2}{9}$, $\dfrac{3}{9}$, $\dfrac{2}{9}$, $\dfrac{1}{9}$ ба математик дундаж нь
$$2\cdot\dfrac{1}{9}+3\cdot\dfrac{2}{9}+4\cdot\dfrac{3}{9}+5\cdot\dfrac{2}{9}+6\cdot\dfrac{1}{9}=\dfrac{2+6+12+10+6}{9}=4$$
Сорилго
ЭЕШ-ийн сорилго А c2 2020-02-07 сорил 2020-02-07 сорил тестийн хуулбар 2020-02-18 сорил 11б 2020-03-02 ЭЕШ сорил-6 2020-03-12 сорил 12 в Статистик сорил тест ЭЕШ сорилго №3А Статистик Магадлал, статистик 2021-05-20 сорил Математик статистик AAC6 matematik