Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №8

Номын сүүлчийн хуудас 298-аар дугаарлагдсан бол номын хуудас дугаарлахад хэчнээн цифр ашиглагдсан бэ?

A.666   B.786   C.804   D.1258   E.1806  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:39.62%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:3 оронтой тоонууд нь $100,\dots,298$ буюу $298-99=199$ ширхэг байна.
Бодолт:1 оронтой 9 тоо, 2 оронтой 90 тоо, 3 оронтой 199 тоо байгаа тул нийт $$9\cdot 1+90\cdot 2+199\cdot 3=804$$ цифр ашиглана.

Сорилго

ЭЕШ-ийн сорилго Б  Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 3  математик108  Тест 12 в 03.23  ЭЕШ сорилго №3Б 

Түлхүүр үгс