Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №10
1, 3, 5 цифрүүдээр санамсаргүйгээр 2 оронтой тоо үүсгээд цифрүүдийнх нь нийлбэрийг тэмдэглэж байв. Энэ санамсаргүй хувьсагчийн математик дундаж хэдтэй тэнцүү вэ?
A. $2$
B. $4$
C. $6$
D. $8$
E. $10$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 50.55%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Санамсаргүй хувьсагчийн математик дундаж нь тухайн санамсаргүй хувьсагчийн авч болох бүх утгыг харгалзах магадлалаар нь үржүүлээд нэмэхэд гарна.
Бодолт: Нийт $3^2=9$ ширхэг тоо бий. Эдгээрээс нийлбэр нь 2 байдаг нь $11$; нийлбэр нь 4 байдаг нь $13$, $31$; нийлбэр нь 6 байдаг нь $15$, $33$, $51$; нийлбэр нь 8 байдаг нь $35$, $53$; нийлбэр нь 10 байдаг нь $55$ байна. Иймд эдгээр нь харгалзан $\dfrac19$, $\dfrac{2}{9}$, $\dfrac{3}{9}$, $\dfrac{2}{9}$, $\dfrac{1}{9}$ магадлалтай ба математик дундаж нь
$$2\cdot\dfrac{1}{9}+4\cdot\dfrac{2}{9}+6\cdot\dfrac{3}{9}+8\cdot\dfrac{2}{9}+10\cdot\dfrac{1}{9}=\dfrac{2+8+18+16+10}{9}=6$$
Сорилго
ЭЕШ-ийн сорилго Б
Магадлал
Магадлал Өмнөговь
Darin 11
1сарын-31-ний сорил
c2
c2
Тест 12 в 03.13
ЭЕШ сорилго №3Б
Статистик
математик дундаж
2021-05-20 сорил
Математик статистик
Математик дундаж