Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №9
Гурвалжны хоёр талын урт нь 5 ба 9 нэгж байв. Гурав дахь талын уртын бүх боломжит утга аль нь вэ?
A. ]3;14[
B. ]0;5[
C. ]4;14[
D. ]5;8[
E. ]5;9[
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 50.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: a, b, c гурван эерэг тоо гурвалжны талууд болохын тулд гурвалжны тэнцэтгэл бишийг хангана:
a+b>c, b+c>a, c+a>b
Үүнийг өөрөөр бага талуудын уртын нийлбэр их талын уртаас их гэж томьёолж болно.
Бодолт: Гурав дах талыг x гэе. 5 их тал байж чадахгүй тул x+5>9, 5+9>x байх шаардлагатай. Эндээс x>4, 14>x тул x∈]4;14[ байна.