Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2017 D №7
Сурагч үлгэрийн номын $25\%$-ыг уншив. Нэмж 9 хуудас уншихад $37.5\%$ уншигдсан байв. Ном хэдэн хуудастай вэ?
A. 72
B. 64
C. 56
D. 40
E. 108
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 55.76%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Нэмж уншсан 9 хуудас номын хэдэн хувь болох вэ?
Бодолт: Нэмж уншсан 9 хуудас нь $37.5\%-25\%=12.5\%$ тул нийт хуудас нь $x=\dfrac{9}{12.5\%}\cdot100\%=72$ байна.