Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2017 D №9
Гэрлийн хурд $3\cdot10^8$ м/c байдаг. Нарнаас $153$ сая км зайд байрлаж байгаа хиймэл дагуулд нарны гэрэл хүрэхэд ямар хугацаа зарцуулагдах вэ?
A. 15 мин 30 сек
B. 510 мин
C. 76 мин 30 сек
D. 8 мин 30 сек
E. 9 мин
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 47.27%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Тогтмол хурдаар хөдөлж байгаа хөдөлгөөний бодлогод
$$S=vt, v=\dfrac{S}{t}, t=\dfrac{S}{v}$$
үндсэн томьёог ашигладаг. Энд $S$ - зам, $v$ - хурд, $t$ - хугацаа.
Бодолт: $V=3\cdot 10^8$ м/c. $S=153$ сая км. Үүний метрт шилжүүлбэл $S=153\cdot 10^6\cdot 10^3=153\cdot 10^9$ м болно. Эндээс хугацаа нь
$$t=\dfrac{S}{V}=\dfrac{153\cdot 10^9\text{ м}}{3\cdot 10^8\text{ м/с}}=510\text{ сек}$$
Үүнийг минутанд шилжүүлбэл $510=8\cdot60+10$ тул 8 мин 10 сек байна.