Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2017 D №17
Хоёр хүн байг буудаад онох магадлал харгалзан $0.4$, $0.5$ байв. Тэд бие биеэсээ хамаарахгүй нэг, нэг бууджээ. Хоёулаа байг оноогүй байх магадлалыг ол.
A. $0.9$
B. $0.7$
C. $0.3$
D. $0.2$
E. $0.8$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 43.93%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Үл хамаарах үзэгдлүүд зэрэг явагдах магадлал нь тус бүрийн магадлалын үржвэр байдаг.
$$P(AB)=P(A)\cdot P(B)$$
Бодолт: 1-р хүн байг онохгүй байх магадлал $1-0.4=0.6$, 2-р хүн байг онохгүй байх магадлал $1-0.5=0.5$ ба бие биеэсээ хамаарахгүй тул хоёулаа оноогүй байх магадлал нь $0.6\cdot 0.5=0.3$ байна.