Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2017 D №36

Суурийн радиус нь 4 см байх шулуун дугуй цилиндрийн нэг үзүүрээс зурагт үзүүлснээр хавтгайгаар огтлоход хамгийн урт байгуулагч нь 14 см, хамгийн богино байгуулагч нь 10 см болсон бол үүссэн биетийн эзлэхүүнийг ол.

A.$192\pi$   B.$182\pi$   C.$196\pi$   D.$160\pi$   E.$224\pi$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:31.39%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Цилиндрийн эзлэхүүнийг $V=Sh=\pi R^2h$ томьёогоор олдог.
Бодолт:Огтлогдсон 2 ижил цилиндрийг огтлогдсон хэсгүүдээр нь нийлүүлж $24$ см өндөртэй цилиндр үүсгэж болно.
Энэ дүрсийн эзлэхүүн нь $$V=\pi\cdot 4^2\cdot 24=384\pi$$ тул огтлогдсон цилиндрийн эзлэхүүн $\dfrac{384\pi}{2}=192\pi$ байна.

Сорилго

ЭЕШ 2017 D  Тест 12 в 03.10  2020-03-31 сорил  ЭЕШ 2017 D тестийн хуулбар  Цилиндр  2021-05-20 сорил  Цилиндр  2024-03-16 сургуулийн сорил  2024-03-16 сургуулийн сорил тестийн хуулбар  2024-05-30 

Түлхүүр үгс