Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2017 D №7

Явган аялагч замын тэгш хэсэгт $5$ км/ц, өгсүүр хэсэгт $3$ км/ц хурдтай явдаг. Хэрвээ замын тэгш ба өгсүүр хэсгүүд нь тэнцүү бол нийт замыг ямар дундаж хурдаар туулах вэ?

A.$3.75$ км/ц   B.$4$ км/ц   C.$4.25$ км/ц   D.$4.5$ км/ц   E.$4.75$ км/ц  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:15.56%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Замыг $2S$ км гэвэл замын тэгш хэсэгт $\dfrac{S}{5}$ цаг, өгсүүр хэсэгт $\dfrac{S}{3}$ цаг зарцуулна.
Бодолт:Дундаж хурд нь нийт замыг хугацаанд хуваахад гарах тул $$v=\dfrac{2S}{\frac{S}{5}+\frac{S}{3}}=\dfrac{2}{\frac15+\frac13}=3.75\text{ км/ц}$$ байна.

Сорилго

А хувилбар  ЭЕШ сорилго №4А 

Түлхүүр үгс